Монголын анхны крипто мэдээний сайт

Ripple 60 сая XRP-г үл мэдэгдэх түрийвч рүү шилжүүлжээ

2023-11-07


Блокчэйн компани Ripple нь 42.83 сая долларын үнэ бүхий 60 сая XRP зоосыг нууцлагдмал түрийвч рүү шилжүүлсэн тухай Whale Alert мэдээлэв. Уг шилжүүлгийг яагаад хийсэн талаар ямар нэгэн мэдээлэл алга байна.

Мөн энэхүү шилжүүлэг нь XRP зах зээл дээрх өсөлтийн үеэр хийгдсэн гэдгийг дурьдах нь зүйтэй. 

Өчигдөр л гэхэд XRP-ийн 8.2%-иар өссөн нь 7-р сараас хойших хамгийн дээд түвшинд хүрсэн. 

Одоогийн байдлаар нэг XRP нь 0.69 доллараар арилжаалагдаж байгаа нь сүүлийн гурван долоо хоног үргэлжилсэн параболик өсөлтийн дээд цэг хэмээн зарим шинжээчид таамаглаж байна.