Монголын анхны крипто мэдээний сайт

Тесла яагаад биткойноо зарах болсон талаар Илон Маск тайлбар хийв

2022-07-21


Тесла 2022 оны 2-р улирлын орлогын тайлангаа 7-р сарын 20-нд зарласан бөгөөд цахилгаан автомашин үйлдвэрлэгч өөрийн биткойны эзэмшлийн талаар тодорхой мэдээлэл өгсөн. Тайланд Tesla (NASDAQ: TSLA) бэлэн мөнгөний нөөцөө нэмэгдүүлэхийн тулд BTC-ийн эзэмшлийн 75 хувийг зарсныг тусгажээ.

Энэ талаар өнгөрсөн улиралд Хятадад тархсан ковидийн хязгаарлалтын улмаас энэхүү шийдвэрийг гаргах шаардлагатай болсон гэж тус компани мэдэгдэв. Үүний улмаас Тесла дөрөвдүгээр сард Шанхай дахь үйлдвэрээ 22 хоног хаажээ. Лхагва гаригт болсон орлогын тайлангаа зарлах хурал дээр Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маск хэлэхдээ:

"Бид биткойныхоо нэг хэсгийг зарсан шалтгаан нь Хятад дахь ковидийн хязгаарлалт хэзээ буурах нь тодорхойгүй байсан тул бэлэн мөнгөний позицоо нэмэгдүүлэх нь бидний хувьд чухал байсан. Үүнийг биткойнд итгэл алдсан гэж ойлгож болохгүй. Зүгээр л бид компанийн нийт хөрвөх чадварын талаар санаа зовж байсан" гэжээ.

Цаашлаад, Маск тус ​​компанийг "ирээдүйд биткойны нөөцөө нэмэгдүүлэх боломжтой" гэж мэдэгджээ. Түүнчлэн тус компани Dogecoin-ээ (DOGE) зараагүй гэж нэмж хэлэв.

Мягмар гарагт биткойны ханш өсөлтийн эрч хүчээ үргэлжлүүлж, 24,000 доллар руу ойртсон. Гэхдээ Тесла BTC-ээ зарж байгаа тухай мэдээ нь крипто зах зээлд сөргөөр нөлөөлжээ. Одоогийн байдлаар BTC 2%-иар буурч, 23,000 ам.доллараар арилжаалагдаж байна.