Монголын анхны крипто мэдээний сайт

ETH ETF шуугианаар том корпорциудын сонирхол нэмэгдэж байна

2023-11-21


Зах зээлийн үнэлгээгээр биткойны дараа орох хоёр дахь том криптовалютын институциудын сонирхол нэмэгдэж байгаатай холбоотойгоор Ethereum-ийн ханш өсөлттэй байна. Өсөх хандлага нь ETH-ийн үнийг 30 хоногийн дотор 26.2%-иар өсгөжээ. ETH 2,000 доллараас дээш арилжаалагдаж байгаа ба ханш нь он гарсаар 69.5%-иар өссөн.

ETH ETF-ийн шуугиан тархах тусам институцийн сонирхол нэмэгдэж байна.

11-р сарын 1-нд АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо (SEC) нь Ethereum трастыг ETF болгон хөрвүүлэх Grayscale Investment-ийн хүсэлтийг хүлээн зөвшөөрснөөр институцийн хөрөнгө оруулагчид дунд шуугиан дэгдээсэн.

Гэхдээ одоогоор энэ нь спот крипто ETF-ийг батлаагүй байна.

Гэсэн хэдий ч, дэлхийн хамгийн том хөрөнгийн менежер BlackRock 11-р сарын 9-нд спот Ether ETF-ийг авахаар өргөдлөө өгснөөр зах зээлд урам зоригийг бэлэглэсэн. Үүний дараа ETH ханш 2000 долларын эсэргүүцлийг давж, мөн өдөр 6 сарын дээд амжилтаа тогтоожээ. BlackRock 11-р сарын 16-нд SEC-д S-1 маягтыг өгсөн.

Олон хүмүүс SEC 2024 оны эхээр Bitcoin ETF-ийг батална гэж таамаглаж байна. Үүний дараа олон крипто шинжээчид Ether ETF-ийг зөвшөөрнө гэж үзэж байгаа юм.