Монголын анхны крипто мэдээний сайт

Гурав дахь том биткойн халим нь бүх биткойноо Coinbase руу шилжүүллээ

2022-07-21


Гурав дахь том биткойн халим нь урт хугацаанд хуримтлал хийсний эцэст нь өөрийн BTC-ийн эзэмшлийг хоослоод байна.

BitInfoCharts-ийн мэдээлснээр халим 2019 оноос хойш нийт 207 мянга гаруй BTC худалдан авсан боловч бүгдийг нь шилжүүлжээ.

Энэ алхам нь биткойны ханш гурван өдөр дараалан өсөхтэй давхцав.

Сүүлийн гурван өдрийн хугацаанд тус хаяг нь нийт 132,881.88 BTC-ийг Coinbase руу шилжүүлсэн байна.

Үлдсэн 29,235.28 BTC-ийг өнөөдөр крипто бирж рүү шилжүүлэв.

Энэ талаар CryptoQuant-ийн шинжээч Ки Янг Жу хэлэхдээ энэ нь зүгээр л Gemini-ийн эзэмшдэг хүйтэн түрийвч эсвэл кастодианы хэтэвч рүү шилжүүлсэн байж магадгүй гэж таамаглаж байна.

Энэ сарын эхээр биткойны ханш 20 мянган доллараас доош унах үед халим хаяг эхлээд 1,416 BTC худалдан авч, дараа нь 601 BTC нэмсэн байдаг.