Монголын анхны крипто мэдээний сайт

SHIB шатаалт сүүлийн саруудын доод хэмжээндээ хүрчээ

2023-11-27


Шиба Инугийн долоо хоног тутмын шатаалт сүүлийн саруудад шинэ доод түвшиндээ хүрчээ. 

Shibburn-ийн мэдээлснээр, сүүлийн долоо хоногт 26 удаагийн гүйлгээгээр 49,691,122 SHIB шатаасан байна. Энэ нь 417.41 доллартай тэнцэж байгаа ба, долоо хоног тутмын шатаалт 83% хүртэл буурчээ.

Сүүлийн 24 цагийн дотор бараг тэг долларын үнэ бүхий ШИБ шатсан. Shibburn-ийн мэдээлснээр сүүлийн 24 цагийн дотор дөрвөн удаагийн гүйлгээнд 52,892 SHIB шатаасан. Энэ нь ердөө 0.44 доллартай тэнцэж, өдөр тутмын шатаалт 99.21%-иар буурсан байна.

Шатаалтын түвшин буурсан шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд SHIB-ийн сонирхол буурч байгааг илтгэж магадгүй юм.