Монголын анхны крипто мэдээний сайт

Цаг үеийн мэдээ

2022-07-22


Хөрөнгө оруулагчид Теслагийн хоёрдугаар улиралд балансаасаа 936 сая долларын биткойн зарах шийдвэр гаргасны дараа цочирдсны улмаас пүрэв гарагийн арилжаагаар биткойны үнэ бага зэрэг буурчээ.

Зах зээлийн үнэлгээгээр хамгийн том криптовалют саяхан 23,100 ам.доллараар арилжаалагдаж байсан нь сүүлийн 24 цагийн дотор хагас хувиар буурсан үзүүлэлт юм. Долоо хоногийн эхээр болсон өсөлтийн дараа өдөрт биткойн хоёр хувиар буурсан нь Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маск крипто хөрөнгө оруулагчдын дунд нөлөөтэй гэдгээ ахин баталлаа. Маскийн биткойн болон догекоин (DOGE)-ийн талаар хэлсэн үг нь сүүлийн хоёр жилийн хугацаанд крипто зах зээлийг үе үе өсгөж, уналтад оруулав.

Oanda Americas-ийн ахлах шинжээч Эдвард Моя өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэхдээ "Теслагийн мэдээ гарсны дараа уналт үүссэн боловч энэ нь хурдан дууслаа" гэжээ.

Зах зээлийн үнэлгээгээр хоёр дахь том крипто болох Ether нь 1600 доллараас доош унасан ч мөн хугацаанд 3%-иар өссөн байна. Бусад томоохон алткойнууд ихэвчлэн ногоон өнгөтэй байсан бөгөөд Космосын ATOM болон Polygon-ийн MATIC нь нэг цэгт тус тус 13% ба 8%-иар өсчээ.

Түүнчлэн пүрэв гарагт хөрөнгийн зах зээл ч бага хувиар өссөн байна. Жишээ нь Nasdaq 1.3%-иар өссөн бол S&P 500 бараг 1 хувиар өсөв. Сүүлийн үед хэд хэдэн томоохон брэндүүд, тухайлбал Tesla болон Netflix-ийн орлого таамаглаж байснаас сайн байгаатай холбоотойгоор хувьцааны ханш огцом өсчээ.

Гэсэн хэдий ч Европын Төв банк сүүлийн 11 жилийн хугацаанд анх удаа зээлийн хүүгээ өсгөсөн тул АНУ болон бусад орнуудын хөрөнгө оруулагчдад зээлийн хүүгийн түгшүүртэй байдал хэвээр байна.

Мояа ХНС уулзалт болох хүртэл арилжаа тогтворгүй хэвээр байна гэж найдаж байгаа аж. Тэрээр хэлэхдээ "Ирэх долоо хоногийн Холбооны нээлттэй зах зээлийн хорооны шийдвэрийг гарах хүртэл биткойн савлагаатай байж магадгүй" гэжээ.