Крипто арилжааны Blockchain.com компани ажиллах хүчээ 25%-иар буюу ойролцоогоор 150 ажилтнаа цомхотгожээ. Мөн уг крипто фирм нь олон улс оронд тэлэх төлөвлөгөөгөө зогсоож, Аргентин дахь оффисуудынхаа үйл ажиллагааг зогсооно гэж мэдэгдэв.
Хамгийн анхны крипто фирмүүдийн нэг болох Blockchain.com зах зээлийн нөхцөл байдал хүндэрч, санхүүгийн алдагдлыг нөхөх шаардлагатай гэж үзэн ажилчдаа цомхотгож буй крипто фирмүүдийн цуваанд нэгдлээ.
Нөлөөлөлд өртсөн ажилчдын 44 хувь нь Аргентинд, 42 хувь нь АНУ, Их Британид байгаа бол үлдсэн хэсэг нь дэлхийн бусад улс орнуудаас ирсэн гэж тус компани пүрэв гарагт мэдэгдэв. Тус пүүс сүүлийн 16 сарын дотор ажиллах хүчнийхээ тоог 150-аас 600 гаруй болгон нэмэгдүүлсэн байв.
Ажиллах хүчний цомхотгол хийхээс гадна Blockchain.com
нь удирдах ажилтны цалин болон гүйцэтгэх захирлын нөхөн олговрыг бууруулна. Мөн цомхотголд өртсөн ажилтнууд
ажлаас халагдсаны тэтгэмж авах бөгөөд Их Британи, АНУ-ын ажилчдыг гуравдагч
этгээдээр дамжуулан ажлын байр олоход нь туслах аж.