Монголын анхны крипто мэдээний сайт

XRP үнийн өсөлтийн дараа сая сая XRP-ийг Bitstamp руу илгээжээ

2023-12-04


Халимууд болон крипто биржүүдээр хийсэн их хэмжээний крипто шилжүүлгийг хянадаг Whale Alert сүүлийн 24 цагийн дотор Bitstamp биржид шилжүүлсэн их хэмжээний XRP гүйлгээг мэдээллээ. 

Уг хөрөнгийг нэргүй дижитал түрийвчнээс Bitstamp арилжааны платформ руу шилжүүлсэн ба нийтдээ 24,200,000 XRP ба 14,918,529 доллартай тэнцэнэ.

Бямба гаригт XRP үнэ 0.61269 ам.доллар байсан бол 0.63999 ам. доллар болж гэнэт өссөн тул шилжүүлгийг хийсэн. Ийнхүү үнийн гэнэтийн өсөлтөөс болж халим XRP багцынхаа тодорхой хэсгийг зарахаар шийдсэн бололтой. 

Тэргүүлэгч дижитал валют болох Биткойн Bitstamp дээр 41,522 ам.доллар болтлоо өссөөр өнөөдрийн эхээр 41,000 долларын түвшинг давж, XRP болон бусад олон криптовалютууд үнийн өсөлтийг үе шаттайгаар үзүүлэв.