Монголын анхны крипто мэдээний сайт

Solana memecoin Bonk сарын 370%-ийн өсөлтийн дараа Пепег гүйцэв

2023-12-11


Solana-д суурилсан, нохойн сэдэвт Bonk (BONK) хэмээх мемекойн зах зээлийн үнэлгээгээр 12-р сарын 8-ны өдөр Пепегийнхээс давж, гурав дахь том мемекойн болжээ.


CoinGecko-ийн мэдээллээс харахад Бонкийн сүүлийн үеийн үнийн өсөлт буюу өнгөрсөн сард 370%-иар өсөж зах зээлийн үнэлгээгээ 762 сая доллар болгосон нь  Пепегийн одоогийн 675 сая долларын зах зээлийн үнэлгээг давуулжээ. 


Өнгөрсөн 30 хоногийн хугацаанд арилжаачид Солана экосистемийг сонирхох шинэ давалгааг ашиглахаар яарсны улмаас BONK 0.0000028 доллараас 0.000012 доллар болж өссөн байна.


Бонк 6 тэрбум ба 14.4 тэрбум долларын зах зээлийн үнэлгээтэй DOGE болон SHIB-ийн ард орж ирсэн гурав дахь том мемекойн болжээ.


2022 оны 12-р сарын 29-нд анх худалдаанд гарсан BONK нь баавгайн зах зээлийн үнийн уналтаас үл хамааран арилжааны эхний долоо хоногт 3,766%-иар их хэмжээний өсөлт үзүүлэв. 1-р сарын 5-аас эхлэн Бонкийн үнэ буурч эхэлсэн бөгөөд үнэ нь бүх цаг үеийн доод түвшинд ойртсон.


Гэсэн хэдий ч 2023 оны 10-р сарын 21-нд Бонк сайжирч эхэлсэн бөгөөд үнэ цэнэ нь огцом өсөж эхэлсэн. Энэ өдрөөс хойш Бонк 6215%-иар өссөн нь сүүлийн 3 сарын хамгийн өндөр гүйцэтгэлтэй дундаж мемекойн болж байна.