Австралийн финтек компани болох Finder-ийн хийсэн судалгаагаар оролцогчдын дийлэнх нь (78%) Ethereum-ийн үнийн талаар эерэг төсөөлөлтэй байгааг харуулжээ. ETH-ийн үнэлгээ 2022 оны эцэс гэхэд 1,700 доллар, 2030 он гэхэд 14,000 доллараас давах төлөвтэй байна гэж тэд хэлэв.
Ethereum-ийн ханшийг өсгөх хүчин зүйлүүд
Ethereum сүүлийн үед криптовалютын орон зайн хамгийн халуун сэдвүүдийн нэг болсон гэж хэлэхэд буруудахгүй. Блокчейн төсөл нь Proof-of-Work (PoW) зөвшилцлийн механизмаас Proof-of-Stake (PoS) руу шилжих төлөвтэй байна. "Merge" гэж нэрлэгддэг энэхүү үйл явц нь протоколын ирээдүйн хөгжлийн шат гэж тооцогддог бөгөөд зуны эцэс гэхэд дуусгах ёстой.
Ethereum-ийн энэ үйл явцын талаар мэдээнүүд нь түүний төрөлх токен болох Ether (ETH)-ийн үнийг өсгөсөн. Саяхан гэхэд сүүлийн 10 хоногт 60 орчим хувиар өсчээ.
Энэ талаар Finder нь хөрөнгө оруулагчид ETH-ийг дараагийн жилүүдэд ямар үнэ цэнэтэй гэж бодож байгааг тооцоолох судалгаа хийсэн. Ихэнх оролцогчид жилийн эцэс гэхэд ETH 1,700 доллар болно гэдэгт итгэж байна. 2025 онд түүний үнэ 5,000 доллар давах төлөвтэй байгаа бол 2030 онд 15,000 доллар хүртэл өсөх магадлалтай гэжээ.
Санал асуулгад оролцогчдын бараг 80% нь "Merge" ажил амжилттай дууссан тохиолдолд л энэ өсөлтийг харах болно гэж найдаж байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Үүнээс гадна CoinJar-ийн Гүйцэтгэх захирал Ашер Тан, CoinFlip-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Даниел Полоцки зэрэг бусад шинжээчид ETH-ийг он дуусахаас өмнө 2000 ам.доллар хүрнэ гэж таамаглаж байна.
Полоцкий биткойныг хамгийн алдартай дижитал хөрөнгө, өргөн хүрээний нийгэмд хамгийн их танигдсан гэж үздэгээ илэрхийлсэн. Гэсэн хэдий ч Ether нь хөрөнгө оруулагчдад илүү их ашиг авчрах тул эдийн засгийн хямралын үед илүү сайн инфляцийн хамгаалалт болно гэж тэрээр үзэж байна.