Монголын анхны крипто мэдээний сайт

Артур Хейс: ETH 5,000 доллар болно

2023-12-22


BitMex-ийн үүсгэн байгуулагч Артур Хэйс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Ethereum (ETH) -ийн ирээдүйн үнийн талаар зоримог таамаглал дэвшүүлэв.

Зах зээлийн гүнзгий дүн шинжилгээ хийдгээрээ алдартай Хэйс бясалгалын үеэр бурханлаг захиас хүлээн авснаа гэж өөрийн твиттертээ хошигножээ. 

Хэйс нууцлаг нийтлэлдээ өөрийгөө дээд хүчнээс удирдамж хүлээн авсан гэж хошигнож, үүнийг Биткойны нууцлаг бүтээгч Сатоши Накамототой холбон тайлбарлав. Уг мессежид түүнийг Солана (SOL)-аас татгалзаж, Ethereum-ийн үүсгэн байгуулагч Виталик Бутериныг биширхийг уриалсан гэжээ. 

Энэхүү зөвлөгөөг сонссон Хейс өөрийн Солана эзэмшиж буй хувьцаагаа зарж илүү их ETH худалдаж авсан гэв. Мөн тэрээр, Ethereum-ыг криптовалютыг 5000 доллар хүртэл өсөх болно гэж таамаглажээ.