Монголын анхны крипто мэдээний сайт

MATIC нь ETH халимуудын дунд хамгийн их арилжаалагдсан токен боллоо

2022-07-24


MATIC нь сүүлийн 30 хоногийн хугацаанд асар их өсөлтийг үзүүлсэн токенуудын нэг юм. Халимны сонирхол нэмэгдсэн нь энэ өсөлтийн нэг шалтгаан болжээ.

ETH халимууд MATIC-ийг позицдоо нэмж байна уу?

Whale Stats-ийн мэдээлснээр MATIC нь сүүлийн 24 цагийн дотор 100 Ethereum халимны хамгийн их арилжаалагдсан токен болов. Токен нь SNX-ыг гүйцснээр уг байр суурийг олж авчээ.

Өгөгдөлд ETH-ийн хамгийн том 100 халим 82.6 сая долларын үнэ бүхий MATIC эзэмшдэг болохыг харуулж байна. Энэ нь тэдний нийт эзэмшлийн ердөө 2.83 хувийг бүрдүүлдэг. Түүнчлэн хамгийн том 5000 ETH түрийвч нь ойролцоогоор 144.4 сая долларын MATIC эзэмшдэг.

Мөн ETH халимууд сүүлийн 48 цагийн дотор ойролцоогоор 3 сая долларын үнэ бүхий MATIC худалдаж авчээ. Жишээлбэл "Бонобо" нэртэй түрийвч нь нэг гүйлгээгээр 1.81 сая долларын үнэ бүхий Polygon авсан.

Whales Stats мөн MATIC нь BSC-ийн хамгийн том 100 халимны худалдаж авсан шилдэг 10 зоосны нэг болохыг дурджээ. Тэдний эзэмшиж буй MATIC хөрөнгийн хэмжээ одоо 31.87 сая доллар байна.

Сүүлийн 7 хоногт MATIC 21%-иар өссөн

Одоогийн байдлаар Полигон дунджаар 0.852 долларын үнээр арилжаалагдаж байна. MATIC-ийн үнэ сүүлийн 7 хоногт 21%-иар өсөв. Гэсэн хэдий ч нийт эзэмшигчдийн тоо бага зэрэг буурсан байна.

Биднийг судалж үзэхэд ETH халимууд сүүлийн 24 цагийн дотор MATIС-ийг их хэмжээгээр зарсан аж. Үүний дараа MATIС -ийн үнэ мөн адил хугацаанд 9% орчим буурчээ.