Залилангийн хэргийг мөрдөн шалгах ажлын хүрээнд Өмнөд Солонгосын прокурорууд Terraform Labs-ийн үүсгэн байгуулагч Даниел Шинийн гэрт нэгжлэг хийжээ.
Блүүмбергийн мэдээллэснээр Солонгосын санхүүгийн болон үнэт цаасны гэмт хэрэг мөрдөх хамтарсан баг Terra USD-г мөхөхөд хүргэсэн шалтгааныг олж тогтоох ажлын хүрээнд Terra-г үүсгэн байгуулагчийн оршин суух газар болон түүний төлбөрийн программ болох Chai Corp, мөн крипто бирж, оффисуудад нь хэд хэдэн гэнэтийн шалгалт хийснийг баталжээ.
Мөн мөрдөгчид энэ долоо хоногийн эхээр Bithumb, Upbit, Coinone болон бусад дөрвөн бирж нийт 15 байршилд TerraUSD болон Luna Classic (LUNC)-ийн уналттай холбоотойгоор шалгалт хийсэн.
Уг шалгалтаар мөрдөн байцаагчид Террагийн ажилтнуудын зүй бус үйлдлийг нотлох зарим баримтыг эрэн сурвалжилж илрүүлсэн гэж мэдэгдэв.
Тус багийнхан одоогоор Терра Лаб татвараас зайлсхийхийн тулд До Квоны эзэмшдэг эсвэл ажиллуулдаг өөр өөр компаниудад мөнгө шилжүүлэх боломжийг судалж байна. Иймээс Даниел Шинийн фирмийг мөн шалгаж байгаа аж.
Үүнээс гадна алдарт аюулгүй байдлын компани Uppsala Security саяхан алгоритмын тогтвортой коин болох UST-ын уналтыг эхлүүлсэн халдлагын ард байгаа түрийвч нь үнэндээ Terraform Labs эсвэл Luna Foundation Guard-ийн эзэмшилд байсан гэж мэдэгдэв.
Террагийн түүхэн сүйрлийн дараа Өмнөд Солонгосын Хууль зүйн сайд Хан Донг Хун нь АНУ-ын Үнэт цаасны хорооны ахлах албан тушаалтнуудтай уулзаж, крипто болон санхүүгийн гэмт хэргийн эсрэг хамтран, мөрдөн шалгах ажиллагааг идэвхитэй хийхэд анхаарлаа хандуулж эхлээд байна.