Монголын анхны крипто мэдээний сайт

Элон Маск: Би Dogecoin-ийг үргэлжлүүлэн дэмжих болно

2022-06-20


Теслагийн гүйцэтгэх захирал өчигдөр твиттер хуудсандаа "Би Dogecoin-ийг үргэлжлүүлэн дэмжих болно" гэж нийтэлжээ. Тэрээр мөн нэгэн хэрэглэгчийн комментын хариуд тус мемекойныг худалдаж авсаар байгаа гэдгээ мэдэгдэв. 

Урьдын адил DOGE тэрбумтны жиргээнд сайн хариу үйлдэл үзүүлсэн бөгөөд зах зээл уналттай байсан ч үнэ нь 11% -иар өсч 0,052 доллараас 0,058 доллар болжээ.

Маск Dogecoin-ийг үргэлжлүүлэн дэмжиж байгаагаа мэдэгдсэн нь Америкийн хөрөнгө оруулагч түүнийг болон түүний хоёр компани болох Tesla болон SpaceX-ийн эсрэг DOGE-г сурталчилж, криптовалютны үнийг залилсан хэргээр 258 тэрбум долларын нэхэмжлэл гаргаснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон юм.

Нэхэмжлэгч Кейт Жонсон Dogecoin-ийг "крипто пирамид схем" гэж тодорхойлсон бөгөөд Маск болон түүний компаниуд үүнийг хууль ёсны хөрөнгө оруулалт гэж санаатайгаар сурталчилсан гэж нэхэмжлэлдээ мэдэгджээ.

Тэрбумтан Dogecoin-ийг дэмжсэн нь олон хүнийг криптовалютад хөрөнгө оруулахад хүргэсэн бөгөөд энэ нь 2021 оны бүх цаг үеийн дээд хэмжээ болох 0.73 ам. доллараас одоогийн байдлаар 90 гаруй хувиар буурсан гэж нэхэмжлэгч маргаж байна.

Жонсон 2019 оноос хойш тэрбумтанаас 86 тэрбум доллар, DOGE арилжаанаас учирсан хохирлоо барагдуулахаар 172 тэрбум долларын нөхөн төлбөр нэхэмжилсэн байна. Мөн Маскыг криптовалютыг сурталчлах, дэмжихээ зогсоохыг хүсчээ.