Монголын анхны крипто мэдээний сайт

5-р сард Терра сүйрснээс хойш 236K BTC-ийг томоохон байгууллагууд заржээ

2022-07-25


Саяхан твиттер хуудсандаа Arcane Research-ийн шинжээч Ветле Лунде Террагийн сүйрэл эхэлснээс хойш институциональ хөрөнгө оруулагчид хэчнээн биткойныг зарж, крипто зах зээлийн уналтыг хурцатгасныг ил болгожээ. Түүний тооцоогоор Тесла тавдугаар сард дунджаар нэг биткойныг 32,209 ам.долларын үнээр нийт 29,060 BTC зарсан байна.

Лундэгийн үзэж байгаагаар, 5-р сарын 10-нд эхэлсэн Террагийн уналтаар До Квон UST-ийн ханшийг хамгаалахын тулд 80 мянга гаруй BTC зарснаар томоохон байгууллагууд биткойноо зарж эхэлжээ.

Түүнээс хойш халдвар нь салбар даяар хурдан тархаж, борлуулалтын дарамтыг гүнзгийрүүлснээр томоохон байгууллагууд нийтдээ 236,237 BTC зарахад хүргэсэн гэж Лүндэ хэлэв.

Зах зээл таагүй байгаа энэ үед олборлогчид хүртэл биткойны нөөцөө буулгах шахалтад орж, сард нийт 4,456 BTC заржээ. Энэ хооронд Тесла өөрийн эзэмшлийн BTC-ийн 75%-ийг зарсан бөгөөд энэ нь Лүндэгийн тооцоогоор 29,060 BTC болох юм.

Түүнчлэн Тесла 2021 оны 2-р сарын 1-нд 43,053 биткойнтой байсан бол одоо 9,686 BTC-ийг эзэмшиж байна.