Монголын анхны крипто мэдээний сайт

Халимнууд сүүлийн 2 долоо хоногт 75 сая доллараар UNI худалдаж авлаа

2022-07-25


Крипто аналитик агентлаг Santiment-ийн мэдээлснээр, хамгийн том UNI халимнууд сүүлийн 16 хоногийн дотор эзэмшиж буй хөрөнгөө 10 сая гаруй UNI зоосоор нэмэгдүүлсэн байна. Уг халимнууд нь 10,000-аас 1 сая зоостой хаягууд юм.

Түүнчлэн эдгээр халимуудын худалдаж авсан UNI-ийн нийт үнэ нь бараг 75 сая доллартай тэнцэж байна. 

Энэ хугацаанд уг токены ханш 25%-иар өсчээ. Гэсэн хэдий ч UNI зоосны үнэ түүхэн дээд хэмжээ болох 45 доллараас хамаагүй доогуур арилжаалагдаж байна.

Мөн CoinMarketCap-ийн мэдээлснээр уг зоосны эргэлтийн нийлүүлэлт 734 сая UNI байна. Энэ нь дээрх худалдан авалтаар хамгийн том халимууд сүүлийн хоёр долоо хоногт UNI-ийн нийт эргэлтийн эзлэхүүний 1.5% -ийг олж авсан гэсэн үг юм.