Монголын анхны крипто мэдээний сайт

Terra Labs болон До Квоныг хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн хэргээр шүүхэд өгчээ

2022-06-20


Иллинойс мужийн оршин суугч До Квон, Luna Foundation Guard, Терратай холбоотой бусад аж ахуйн нэгжүүдийг UST болон LUNA-г үнэхээр үнэт цаас мөн хэмээн хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн гэж Иллинойс муж улсын шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Баасан гарагт АНУ-ын Хойд Калифорни дахь дүүргийн шүүхэд Ник Паттерсон гаргасан нэхэмжлэлдээ хэд хэдэн венчур капитал фирм, Terraform Labs, үүсгэн байгуулагч До Квоныг UST болон LUNA-г худалдах, сурталчлах замаар АНУ-ын үнэт цаасны хуулийг зөрчсөн гэж буруутгаж байна.

Бүр тодруулбал, нэхэмжлэгч өнгөрсөн сард сүйрсэн хоёр токеныг үнэт цаастай төстэй гэж төөрөгдүүлхээр сурталчилсан гэжээ.

Тэрээр хэлэхдээ “Шүүгдэгчид Терра токеноор бүртгэлгүй үнэт цаас худалдсанаас гадна эдгээр дижитал хөрөнгийг хэт өндөр үнээр худалдан авахад хөрөнгө оруулагчдыг өдөөх зорилгоор UST болон LUNA-ын талаар хэд хэдэн худал, төөрөгдүүлсэн мэдэгдэл хийсэн” гэжээ.

Тус нэхэмжлэлд мөн "Зургаан венчур капиталын фирм нь Терра экосистемийг дэмжиж, санхүүжүүлнэ гэж амласан бөгөөд өндөр савлагаа нь UST болон LUNA хэт их унахад хүрсэн тохиолдолд "хамгаалах" болно" гэж мэдэгдсэн. Тэд амлалтандаа хүрч чадсангүй. Эдгээр нь LFG, Jump Crypto, Tribe Capital, Republic Capital, GSR, DeFinance Capital, 3AC байсан гэжээ.

Шүүхийн нэхэмжлэлд мөн До Квоны сүйрэл эхлэхээс өмнө түүний нэлээд ширүүн зан авирыг анхаарч үзсэн. "Квоны нэг анхаарах зүйл бол Терраг шүүмжлэгчдийг "ядуу" гэж гутаан доромжлосон явдал юм" гэжээ.

Сонирхуулхад сүүлийн үеийн мэдээллээр UST-ийн халдлага нь тус компанийн дотоод ажил байсан гэж олон шинжээчид дүгнэсэн.