Монголын анхны крипто мэдээний сайт

CZ Bloomberg-ийн Хонконг дахь салбарыг нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд өгчээ

2022-07-26


Binance компанийн гүйцэтгэх захирал Чанпэн Жао даваа гарагт Bloomberg Businessweek-ийн Хонг Конг дахь салбар Modern Media CL-ийг шүүхэд өгчээ.

Энэхүү шүүхийн нэхэмжлэл нь Modern Media CL-ийн 6-р сарын 23-нд Жаогийн тухай "Криптогийн хамгийн баян хүн хүйтэнд тэсвэртэй байж чадах уу?" нэртэй нийтлэлтэй холбоотой юм. Уг нийтлэлд Чанпэн Жаог "понзи схем" ажиллуулж байна гэж дүрсэлж, хятад хэлээр бичсэн аж.

Жао хэвлэлийг буцаан авахыг шаардаж, нийтлэлийг сониноос хасч, цаашид тараахыг зогсоохыг шаардсан. Үүний дараа тус сонины газар уг шаардлагыг биелүүлжээ.

Гэсэн хэдий ч Жао зогсолгүй, “гүтгэлгийн шинжтэй, нэр хүндэд халдсан” хэргээр Bloomberg L.P. болон Bloomberg Inc нарыг тус тусад нь АНУ-ын Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.