Монголын анхны крипто мэдээний сайт

Соланад суурилсан WEN зоос 30% -иар өсөв

2024-02-18


Солана экосистемийн анхны муурны сэдэвтэй меме криптовалютуудын нэг Вэнь (WEN) нь Солана (SOL) нийгэмлэгт техникийн болон эдийн засгийн хэд хэдэн шинэчлэлийг нэвтрүүлсэн.

Ийнхүү олон шинэчлэлийг зарласны дараа сүүлийн 24 цагийн дотор муурны сэдэвт Солана-д суурилсан Вэнь (WEN)  меме зоосны үнэ 0.0000897 доллараас 0.000115 доллар болж өсч, зах зээлийн үнэлгээ нь 30 гаруй хувиар өсчээ. 

Уг зоосны тухай товч өгүүлэхэд гурван долоо хоногийн өмнө нээлтээ хийсэн Wen (WEN) нь хуучин крипто меме "Вэн?" (Англи хэлээр "Хэзээ?" гэсэн утгатэй)-ээс санаа авсан. Крипто сонирхогчид энэ ойлголтыг бүтээгдэхүүн гаргах, шинэчлэх эсвэл үнийн өсөлтийн хүлээлтийг онцлон тэмдэглэхийн тулд ашигладаг: "Вэн сар?" "Вэн гол сүлжээ?" гэх мэт. Вэн сангийн дэмжлэгтэй WEN токен нь муурны дүрсийг лого болгон ашигладаг.