Мягмар гарагт Coinbase биржийн COIN хувьцааны ханш 52,93 ам.доллараар хаагдсан нь тухайн өдрийн нээлтийн 61,74 ам. доллараас 21 хувиар буурсан үзүүлэлт болов. Энэ нь одоо жилийн өмнөхөөс 75%-иар, бүх цаг үеийн дээд үзүүлэлтээсээ 84%-иар буурсан байна.
Энэхүү бууралт нь Үнэт цаас, биржийн хорооноос (SEC) тус биржид шинээр хийсэн шалгалттай холбоотой байх магадлалтай.
SEC нь Coinbase-д байдаг криптовалютуудын зарим нь бүртгэлгүй үнэт цаас гэж үзэж байна. Платформ дээр байгаа 150 зоос, токенуудаас ENS, GALA, POWR, ALCX нь үнэт цаас гэж мэдэгджээ.
Өмнө нь Coinbase-ийн бүтээгдэхүүний менежерийг дотоод мэдээлэлтэй холбоотой арилжаа хийсэн хэргээр буруутгаж SEC-ээс баривчилж шалгажээ.
Үүнээс гадна Coinbase макро эдийн засгийн нөхцөл байдлын улмаас зургадугаар сард ажилчдынхаа 18%-ийг цомхотгоход хүрсэн.