АНУ-ын Төв банк хүлээгдэж байсанчлан хүүгээ 75 суурь пунктээр өсгөв. Холбооны нөөцийн сангийн мэдэгдлийн дараа крипто зах зээл сэргэж, биткойны ханш 10%-иар, ETH 16% -иас дээш өсөв.
Биткойны ханш саяхан 23,200 ам.доллараар арилжаалагдаж байсан нь сүүлийн 24 цагийн дотор 8%-иар өссөн үзүүлэлт юм. Зах зээлийн үнэлгээгээр хамгийн том криптовалют сүүлийн 10 хоногийн ихэнх хугацаанд 21,000-аас 23,000 долларын хооронд хэлбэлзэж байна. Этер саяхан 1600 доллараас дээш гарсан нь мөн хугацаанд 15%-иар өссөн гэсэн үг юм. Бусад томоохон криптовалютууд лхагва гарагийг ногоон өнгөөр өнгөрөөсөн бөгөөд ETC 30%-иас дээш, UNI болон AAVE тус бүр 20%-иас дээш өссөн байна.
ХНС-ын дарга Жером Пауэллийн Төв банк инфляцийг намжаахын тулд мөнгөний бодлогоо үргэлжлүүлнэ гэсэн мэдэгдлийг хөрөнгө оруулагчид нааштайгаар хүлээн авсны дараа лхагва гаригт криптогийн үнэ, хувьцааны индексүүд дээшлэв. Пауэлл мөн олон ажиглагчдын таамаглаж байсанчлан АНУ-ын эдийн засаг уналтад ороогүй байгааг тэмдэглэж, энэ жил 2.7 сая ажлын байр нэмэгдүүлсэн гэсэн ба хөдөлмөрийн зах зээл эрчтэй байгааг онцолжээ. "Эдийн засаг уналтад орно гэдэг нь утгагүй цуу яриа" гэж Пауэлл хэлэв.
Технологид төвлөрсөн компаниудын Nasdaq 4.1%-иар хаагдсан нь 2020 оноос хойш нэг өдрийн хамгийн том өсөлт болсон бол S&P 500 2.6%-иар өссөн байна.