Монголын анхны крипто мэдээний сайт

BTC 23,000 долларт хүрч өсөхөд 400 сая долларын заралт хийгдлээ

2022-07-28


Хачирхалтай нь, крипто зах зээл АНУ-ын ХНС-ийн хүүгийн хамгийн сүүлийн өсөлтөд нэлээд сайн хариу үйлдэл үзүүлж, ханш долоо хоногийн шинэ дээд цэгтээ хүрэв. Иймд позицоо хаасан арилжаачдын тоо 90 мянга гаруй болсон бол заралт хийгдсэн нийт дүн 400 сая доллар байна.

Өчигдөр анхдагч криптовалютын үнэ бага зэрэг буурсны дараа ойролцоогоор 21,000 доллар болсон.

Энэ үеэр алткойнууд ч тайван байсан бөгөөд ETH хоёр өдрийн дотор 200 гаруй доллараар унасан.

Гэсэн хэдий ч АНУ-ын төв банк бодлогын хүүгээ 75 суурь нэгжээр нэмсэн бөгөөд инфляцтай тэмцэхийн тулд жилийн турш үргэлжлүүлэн өсгөнө гэж мэдэгдэв.

Ердийнх шигээ ХНС-ийн мэдэгдэл крипто зах зээлд тогтворгүй байдлыг авчирсан. Гэсэн хэдий ч энэ удаад үнийн огцом өсөлт болжээ.

Биткойн нэн даруй 22,000 ам.доллар болтлоо өсөж, зургаан өдрийн дээд цэгтээ хүрч, саяхан 23,000 доллар давлаа.

Альткойнууд илүү гайхалтай өсөлтийг үзүүүлсэн. Одоогийн байдлаар ETH нь өчигдрийнхөөс 14% -иар өндөр байгаа бөгөөд Solana, Polkadot, MATIC болон бусад том алткойнууд хоёр оронтой тоогоор өсөв.

Харин ханш ийнхүү өсөхөд өдөрт 400 сая доллар борлуулалт хийгджээ.  Түүнчлэн хамгийн том зарах захиалга Huobi дээр хийгдсэн ба 2 сая долларын үнэ бүхий ETH-USD позиц хаагджээ.