Монголын анхны крипто мэдээний сайт

Цаг үеийн мэдээ

2022-07-29


Саяхан биткойны ханш бараг 23,900 ам.доллараар арилжаалагдаж байсан нь сүүлийн 24 цагийн хугацаанд 4%-иар өссөн үзүүлэлт юм. Хөрөнгө оруулагчид АНУ-ын төв банкны хамгийн сүүлийн шийдвэрийг хүлээн авч, эдийн засаг удааширч байгаа боловч уналтанд орохгүй байгааг батлах үзүүлтүүдийг харснаар илүү идэвхитэй болж эхлэв. ДНБ хүлээгдэж байснаас илүү огцом унасан ч зах зээлийн үнэлгээгээр хамгийн том криптовалют долоо хоногоос илүү хугацаанд анх удаа 24,000 ам.доллараас дээш гарав.

Зах зээлийн үнэлгээгээр биткойны дараа ордог хоёр дахь том крипто болох Ether 6-р сарын эхэн үеэс хойш анх удаа 1700 ам.доллар давлаа. Бусад томоохон криптовалютууд ETC болон BCH хоёр 20%-иас дээш өсөлттэй байсан.

Хөрөнгийн зах зээлийн хувьд Nasdaq, S&P 500, Dow Jones Industrial Average нар нэг хувиар өссөн ба энэ нь гурав дахь өдрөө дараалан өссөн үзүүлэлт болов.

Эдийн засгийн тодорхойгүй байдал

Пүрэв гарагийн ДНБ-ийн тайлан нь дайнаас хойш хямралд нэрвэгдсэн дэлхийн эдийн засгийн байдал дээр нэрмээс болов. Хоёрдугаар улиралд ДНБ 0.9%-иар буурсан. Ийнхүү эдийн засгийн хоёр улирал дараалан уналтад орсныг олон эдийн засагчид уламжлалт байдлаар уналт гэж тодорхойлдог. ДНБ эхний улиралд 1.6 хувиар унасан.

Гэсэн хэдий ч олон эдийн засагч, тэр дундаа Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл, АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен нар эдийн засгийн хүчирхэг байдлын шинж тэмдгийг хөдөлмөрийн зах зээл гэх мэт бусад хүчин зүйлүүд харуулж байгаа тул уналт гэж нэрлэхээс татгалзаж байна. Засгийн газар болон ХНС хоёулаа ДНБ-ээс гадна ажил эрхлэлт, хувь хүний ​​орлого, аж үйлдвэрийн үйлдвэрлэл зэргийг харгалзан уналт зарлахыг хойшлуулж байна.

Йеллен ДНБ-ийн мэдэгдлийн дараа пүрэв гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ, эдийн засгийн уналтыг тодорхойлох нь "эдийн засгийг өргөн хүрээтэй сулруулах бөгөөд тэглээ ч яг уналт зарлах зүйл болоогүй байна" гэв.

Оандагийн зах зээлийн шинжээч Моя хэлэхдээ крипто өвөл "үнэхээр дуусч" байгаагийн шинж тэмдэг болгон одоогийн ханшийг барих хэрэгтэй гэв. Тэрээр үргэлжлүүлэн "Биткойн 24,000 долларын түвшинд эсэргүүцэлтэй тулгарч байна, гэхдээ үүнийг барьж чадвал 27,500 долларын бүс рүү хүрч магадгүй" гэжээ.