Монголын анхны крипто мэдээний сайт

ХНС-ын шийдвэрийн дараа халимууд биткойныг ихээхэн хуримтлуулав

2022-07-29


Давхар макро мэдэгдлүүд, ХНС-ийн хүүгийн өсөлт, ДНБ-ий тайлан зэрэг чухал мэдээнүүд энэ долоо хоногт гарлаа. ХНС лхагва гаригт бодлогын хүүгээ 0.75%-иар өсгөснө гэж зарласны дараа биткойны ханш ойролцоогоор 4%-иар өссөн байна. Гэсэн хэдий ч ДНБ-ийн тайлан бага нөлөө үзүүлсэн нь мэдэгдлийн дараа биткойны үнэ 1% -иас бага унасан. ДНБ хоёр дахь удаагаа сөрөг өсөлттэй байгаа нь эдийн засгийн уналтын нөхцөл байдлын талаар таамаг дэвшүүлэхэд хүргэв.

Мөн АНУ-ын хэд хэдэн албан тушаалтнууд эдийн засаг уналтад ороогүй байгаа хэдий ч техникийн хувьд ижил түвшинд байгаа гэж мэдэгдэв.

ХНС-ын хүүгийн өсөлт нь биткойны хуримтлалыг өдөөж байна уу?

ХНС-ын хүүгийн шийдвэр гарснаас хойш бага эзэмшилтэй халимуудын дунд биткойны худалдан авалт огцом өссөн. Гинжин хэлхээний мэдээллээс үзэхэд ХНС-ын мэдэгдлийн дараа 1000-10 000 биткойнтой BTC эзэмшигчид хуримтлуулж эхэлжээ. CryptoQuant-ийн шинжээч хэлэхдээ “Өчигдрийн ХНС-ийн хүүгийн шийдвэрийн дараа 1к-10к BTC түрийвчтэй халимнууд нөөцөө нэмэгдүүлж эхлэв. 7-р сарын 26-нд биржүүдэд асар их хэмжээний тогтвортой коин байршуулах гүйлгээ хийгдсэн нь үүнийг тайлбарлаж магадгүй" гэв.

Үүний дагуу ХНС шийдвэрээ зарласны дараа биткойны үнэ ойролцоогоор 4% өссөн байна.