Монголын анхны крипто мэдээний сайт

Сальвадорын Сангийн сайд: Биткойныг нэвтрүүлэх стратеги сайн хэрэгжиж байгаа

2022-07-29


Латин Америкийн Эль Сальвадор улс биткойныг хууль ёсны төлбөрийн хэрэгсэлээ болгосноос хойш бараг жил болж байна. 7-р сарын 28-ны өдөр Блүүмбергэд өгсөн ярилцлагадаа Эль Сальвадорын Сангийн сайд Алехандро Зелая тус улсын биткойны төлөвлөгөө хангалттай сайн хэрэгжиж байна гэв.

Биткойн нь банкгүй бүсийн хүн амд санхүүгийн үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татахад тусалсан гэж тэрээр нэмж хэлэв. Гэсэн хэдий ч биткойныг солилцооны хэрэгсэл болгон ашиглах нь иргэдийн дунд бага хэвээр байна гэв. Нөгөөтэйгүүр, Сальвадорын Засгийн газар блокчэйн технологийг ашиглан биткойноор баталгаажсан бонд гаргах тал дээр хатуу байр суурьтай байгаа гэж Алехандро Зелая хэллээ. Лхагва гарагт Блүүмбергт өгсөн ярилцлагадаа Зелая:

"Зарим хүмүүсийн хувьд энэ нь шинэ бөгөөд бүрэн ойлгодоггүй зүйл боловч ойрын жилүүдэд хэрэглээ улам нэмэгдэж, ойлгож сонирхох нь гарцаагүй юм" гэв.

Эль Сальвадорын биткойны нөөц ба ирээдүйн стратеги

Сүүлийн нэг жилийн хугацаанд Сальвадор улс төсвийн хөрөнгөөр ​​2381 биткойн худалдаж авсан байна. Гэсэн хэдий ч тэд дундаж худалдан авалтынхаа үнээс 50 хувийн алдагдалтай байгаа аж.

АНУ-ын Эдийн засгийн судалгааны үндэсний товчооны судалгаагаар ихэнх иргэд нь биткойноос илүү фиатаар төлбөр төлөхийг илүүд үздэг хэвээр байна. Гэхдээ Зелая дижитал хөрөнгө ирээдүйд илүү том үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэдэг хэвээр байна. Тэрээр "Бид нэг өдрийн дотор үр дүнд хүрэхгүй. Өмнөх жилүүдэд хүмүүс вэб сайт, дижитал бизнес гэх мэт зүйлээс айдаг байсан ч өдгөө олон хүн сонирхож хэрэглэж байна" гэв.

Мөн Эль Сальвадорын Засгийн газар “Bitcoin City” төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд ирэх саруудад зарим төслүүдийг нь эхлүүлэх болно.