Дэлхий даяар алдартай төлбөрийн сүлжээ Mercuryo нь Dogecoin (DOGE), XRP, Fantom (FTM), USDC, Litecoin (LTC) нарыг өөрийн төлбөрийн сонголтондоо нэмжээ. Mercuryo нь хил дамнасан төлбөр тооцоог хурдан бөгөөд үр ашигтай явуулахын тулд криптовалют дээр тулгуурладаг.
2018 онд байгуулагдсан Mercuryo нь Bitfinex, Binance, Trezor, Bithumb, Trust Wallet зэрэг фирмүүдтэй түншлэлээ баталгаажуулсан. Энэ нь криптовалютын салбарт төлбөрийн шийдлүүдийн экосистемийг бий болгож, дижитал хөрөнгийг илүү хүртээмжтэй болгох зорилготой юм.
Mercuryo компани XRP зоосны протоколыг хурдан бөгөөд хямд төлбөр
хийж, гүйлгээг хөнгөвчлөхөд ашигладаг хэмээн онцложээ.
Энэ сарын эхээр платформ есөн
мөнгөн тэмдэгтийг (Польшийн злот, Шведийн крон, Данийн крон, Чех крон,
Швейцарийн франк, Австрали доллар, Канад доллар, Хонг Конг доллар, Болгарын
лев) нэмсэн. 6-р сард Лондон, Таллин хотод төвтэй Меркурио удахгүй АНУ-д шинэ
оффис нээж, тус улсад өргөжин тэлэх гэж байгаагаа зарлажээ.