Монголын анхны крипто мэдээний сайт

Шиба Ину нэгэн шинэ амжилт тогтоолоо

2022-07-30


Шиба Ину эзэмшигчдийн тоо өчигдөр 1,215,000 гаруй болж ахин шинэ нэг дээд амжилтыг тогтоожээ. Өнөөдрийн байдлаар Шиба Ину эзэмшигчдийн тоо 1,215,811 байна.

Хэдийгээр эзэмшигчдийн өсөлт нь ханшид шууд нөлөө үзүүлэхгүй ч энэ нь хөрөнгө оруулагчид урт хугацаандаа уг хөрөнгийг сонирхож байгааг илтгэж болох эерэг шинж тэмдэг юм.

Түүнчлэн хамгийн том 1000 ETH түрийвч одоо 637,257,501 долларын үнэ бүхий 57,493,440,255,738 SHIB-г эзэмшиж байна.

Шиба Инуг мөн халимууд ихээхэн худалдаж авснаар, сүүлийн 24 цагийн дотор 500 ETH халимны хамгийн их худалдан авсан эхний 10 токенд багтжээ. Үүнээс гадна Шиба Ину сүүлийн 24 цагийн дотор 6.10%-иар өсч 0.0000119 ам.долларт хүрсэн байна.