Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто зах зээл: Өнөөдөр

2022-08-01


Амралтын өдрүүдээр анхдагч криптовалют нь 24,200 доллараас 23,400 долларын хооронд арилжаалагдаж, 7-р сарыг 17%-ийн өсөлтөөр хаасан ба энэ нь 2021 оны 10-р сараас хойш уг хөрөнгийн хамгийн сайн сар болжээ.

Одоогийн байдлаар биткойн 23,000 гаруй долларын түвшинд хэвээр байгаа ч зах зээлийн үнэлгээ нь 450 тэрбум доллар хүртэл буурчээ.

Альтернатив зоосууд нь сүүлийн хэдэн өдрийн турш биткойны хөдөлгөөнийг дуурайсан ба одоо ихэнх нь тайван байна.

Хэдхэн хоногийн өмнө Ethereum 1700 ам.доллараас дээш долоо хоногийн дээд цэгтээ хүрсэн. Гэсэн хэдий ч одоо хоёр дахь том крипто нь бага зэрэг буурсан ба энэ түвшнээс доогуур байрлаж байна.

Binance Coin, Cardano, Solana, Dogecoin, Avalanche нар ижил төстэй хувиар буурав.

Ripple болон Polygon нь ойролцоогоор 3% -иар буурчээ.  Сүүлийн өдрүүдэд хамгийн өндөр өсөлттэй байсан Ethereum Classic нэг өдрийн дотор 8.3%-иар буурч, 37 долларын ханштай байна.

Харин Полкадот 7%-иар өсөж том алткойнуудыг тэргүүлж, DOT 9 доллартай тэнцэж байна. 

Filecoin нь доод болон дунд түвшний алткойнуудаас 22%-ийн асар их өсөлтөөр онцгойров.

Түүнчлэн криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ өнөөдөр 1.1 их наяд ам.доллар болжээ.