Илон Маск-ийн алдартай цахилгаан машин үйлдвэрлэгч Тесла өөрийн вэбсайтдаа төлбөрийн сонголт болгон Dogecoin (DOGE)-ийг албан ёсоор нэгтгэжээ.
Энэ сард DOGE 35%-иар өссөн бөгөөд Теслагийн мэдэгдэл нь түүний өсөлтөд ихээхэн түлхэц болсон.
Гэсэн хэдий ч DOGE-г зөвхөн онлайн Тесла дэлгүүрийн бараа, мөн сонгогдсон бүтээгдэхүүний төлбөрийг төлөхөд ашиглах боломжтой гэжээ.
Вебсайт дээр бичсэнчлэн Tesla дэлгүүрээс Dogecoin ашиглан худалдан авалт хийх сонирхолтой хүмүүс эхлээд "Dogecoin түрийвч"-тэй байх ёстой гэв.
Мөн мэдэгдэлд "Dogecoin-ийг Tesla-ийн Dogecoin түрийвч рүү үнэн зөв шилжүүлэх нь худалдан авагчийн үүрэг юм" гэжээ.
Энэхүү мэдэгдлийн дараа Dogecoin 21%-иар өсч 0,1685 доллар болж оргилдоо хүрсэн ч одоогоор зах зээлийн өргөн хүрээний уналтыг даган буурч, 0,15 ам.доллараар арилжаалагдаж байна.