Монголын анхны крипто мэдээний сайт

Энэ долоо хоногийн онцлох алткойнууд

2024-05-13


Биткойн энэ долоо хоногт сэргэлтээ барьж чадаагүй нь арилжаачид ханш өсөхөд борлуулж байна гэсэн үг. Биткойн долоо хоногоо 4%-иас дээш алдагдалтай дуусгах замдаа байна. 

Гэсэн хэдий ч шинжээчид халвингийн дараа ч өсөх хандлагатай хэвээр байна. Cane Island Alternative Advisors-ын үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулалтын менежер Тимоти Петерсоны хэлснээр биткойны ханш ойрын 9 сарын дотор 175,000-350,000 доллар хүртэл өсөх боломжтой гэв. 

Үнийн өөрчлөлтийг үл харгалзан уламжлалт санхүүгийн компаниуд өөрсдийн багцад биткойныг нэмж байна. Мөн JPMorgan Chase болон Wells Fargo нар 5-р сарын 10-нд АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд биткойны ETF гаргана гэж мэдүүлжээ. 

Үүнээс гадна биткойны үнэ ойрын хугацаанд гацсан мэт харагдаж байгаа ч TON, RNDR, PEPE, AR нар өсөж магадгүй гэж арилжаачид үзэж байна.