Монголын анхны крипто мэдээний сайт

Spot Ethereum ETF албан ёсоор АНУ-д арилжаалагдаж эхэллээ

2024-07-23


Spot Ether биржээр арилжаалагддаг сангууд 7-р сарын 23-нд АНУ-д арилжаагаа эхлэх эцсийн зөвшөөрлөө авлаа.

7-р сарын 22-нд АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос Nasdaq, New York Stock Exchange, Chicago Board Options бирж зэрэг тус тусын хөрөнгийн бирж дээр гаргахад шаардлагатай зөвшөөрлийг өглөө.

Амжилттай Ether ETF гаргагчид нь BlackRock, Fidelity, 21Shares, Bitwise, Franklin Templeton, VanEck, Invesco Galaxy зэрэг орно. Шинжээчдийн үзэж байгаагаар Grayscale мөн өдөр арилжаагаа эхэлнэ.

Үүний зэрэгцээ, Кайкогийн шинжээчид Ether-ийн үнэ ойрын өдрүүдэд Ether ETF-тэй холбоотойгоор ханш "мэдрэмтгий" байх болно гэж үзэж байна.