Gucci бренд төлбөрийн хэрэгсэлийн сонголтон дахь криптовалютуудын тоогоо нэмэгдүүлж байгаа бөгөөд хамгийн сүүлд ApeCoin-ийг нэмжээ. APE нь Yuga Labs-ийн охин компани болох BAYC NFT цуглуулгын уугуул ERC-20 токен юм.
Италийн нэр хүндтэй загварын ордон APE
токеныг Bitcoin, Ethereum,
Dogecoin, Shiba Inu, Litecoin зэрэг арван хоёр төрлийн крипто хөрөнгийн хамтаар АНУ-ын зарим дэлгүүрүүдэд
төлбөрийн сонголтоор авах боломжтой болжээ.
Gucci-ApeCoin
Gucci нь ApeCoin-ийг төлбөрийн сонголт болгон хүлээн зөвшөөрсөн анхны брэнд боллоо. Тус компани APE-г сонгох болсон шалтгаанаа дэлгэрэнгүй тайлбарлаагүй ч энэ алхам нь web3 салбарыг дэмжих хийх алхам гэдгийг онцолсон байна.
Албан ёсны мэдэгдэлд:
"Одоо BitPay-ээр дамжуулан АНУ дахь сонгогдсон Gucci нэрийн дэлгүүрүүдэд ApeCoin-ийн төлбөрийг хүлээн авч байгаа бөгөөд энэ нь Web3-ийг судлах бас нэг алхам юм" гэжээ.
BAYC нь 2021 онд шуугиан дэгдээж, олон нийтэд танигдаж, зарим алдартнуудын анхаарлыг татсан. Жимми Фаллон, Парис Хилтон, Стив Аоки, жүжигчин Сет Грин зэрэг нэр хүндтэй хүмүүс олон нийтийн сүлжээ, телевизээр өөрийн BAYC NFT-ээ дэлгэж флексджээ.
Уг мэдэгдэл гарсны дараа APE-ийн үнэ 6.2 доллараас 7.2 доллар болж 15 хувиар өссөнийг тэмдэглэх нь зүйтэй. Түүнээс хойш бага зэрэг буурсан хэдий ч хөрөнгө ногоон өнгөтэй хэвээр байна.