Монголын анхны крипто мэдээний сайт

Швейцарийн крипто банк Sygnum нь ADA-ыг стейкинг үйлчилгээндээ нэмжээ

2022-08-04


Швейцарийн дижитал хөрөнгийн банк Sygnum нь Кардано (ADA)-ийг байгууллагын үйлчлүүлэгчдэд зориулсан банкны зэрэглэлийн стейкинг үйлчилгээндээ нэмжээ. Банкны үйлчлүүлэгчид одоо зах зээлийн үнэлгээгээр 8 дахь том криптовалют болох ADA-г стейкинг хийснээр урамшуулал авах боломжтой болов.

Ийнхүү Кардано нь Sygnum-ийн санал болгож буй стейкинг үйлчилгээний бусад криптовалютуудын жагсаалтад нэгдсэн бөгөөд одоогоор тус банк Ethereum (ETH), Internet Computer (ICP), Tezos (XTZ) нарыг бүртгэсэн.

Түүнчлэн Sygnum-ийн ADA-гаа стейкинг хийсэн үйлчлүүлэгчид хөрөнгөө бүрэн хянах боломжтой бөгөөд ямар ч торгуульгүйгээр мөнгөө эргүүлэн татах боломжтой аж.