Mt.gox болон АНУ-ын засгийн газар бараг 15 тэрбум долларын үнэ бүхий нэмэлт борлуулалтын дарамт үүсгэж болзошгүй тул биткойны ханш есдүгээр сар дуустал уналттай байх магадлалтай байна.
Тодруулбал, 14.8 тэрбум ам.долларын үнэ бүхий биткойн удахгүй зах зээлд нэвтэрч, үнэд илүү их дарамт учруулж болзошгүй юм.
Сонирхуулхад, АНУ-ын засгийн газар 12,1 тэрбум долларын үнэ бүхий 203,000 гаруй биткойныг эзэмшдэг бол татан буугдсан крипто бирж Mt.Gox 46,000 BTC эзэмшдэг.
Гэсэн хэдий ч Mt. Gox 2024 оны эцсээс өмнө Кракен дээр 2.7 тэрбум доллар хуваарилахаар төлөвлөж байгаа ч эргэн төлөлт нь зах зээлд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй гэж крипто аналитик үйлчилгээ үзүүлэгч Кайкогийн 8-р сарын 29-ний тайланд дурджээ.