Биткойны үнэ эргээд 58,000 доллараас давж, сүүлийн 4 цагийн дотор 3%-иар өслөө.
Өчигдөр манай сайт BTC-ийн үнэ сарын доод хэмжээ буюу 56,000 доллар хүртэл буурсантай холбоотойгоор нийт зах зээлийн үнэлгээнээс 100 тэрбум доллар арчигдаж, алдагдал хүлээснийг мэдээлэлж байсан.
Ихэнх алткойнууд үүнийг дагаж, улаан өнгөтэй арилжаалагдаж байв. ETH 2,400 ам. доллар хүртэл буурсан бол BNB 510 доллар хүртэд унасан.
Харин уналтаар их хэмжээний худалдан авалт хийгдснээр ханш сэргэж BTC одоо 58,400 доллараар арилжаалагдаж байгаа бөгөөд өмнөх уналтын ихэнх алдагдал алга болжээ.
Coinglass-ийн мэдээллээс харахад энэхүү тогтворгүй байдал нь сүүлийн 24 цагийн дотор бараг 200 сая долларын позицийг татан буулгалтад хүргэсэн.
Зарим шинжээчдийн үзэж байгаагаар өмнөх бууралт нь цаашид уналтаас ашиг олохыг эрмэлзэж буй арилжаачдад урхи болсон байж магадгүй юм.