Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто зах зээл: Өнөөдөр

2024-09-05


Өчигдөр бидний мэдээлснээр BTC 56,000 доллараас доош унаж, сарын доод түвшинд хүрч, крипто зах зээл бүхэлдээ 100 тэрбум долларын капиталжуулалтаа алдахад хүргэсэн.

Өнөөдөр биткойн бухнууд сэргэлт хийхийг оролдож үнийг 58,00 доллараас дээш болгож, үндсэндээ өдрийн турш бүртгэгдсэн ихэнх алдагдлыг арилгасан.

Харамсалтай нь тэд эрч хүчээ барьж чадаагүй ба борлуулагчид энэ алхмыг таслан зогсоож, 57,000 доллар руу дахин бууруулав. 

Энэхүү тогтворгүй үнийн үйл ажиллагаа нь деривативын зах зээл дээр 100 сая долларын позицыг татан буулгахад хүргэсэн. 

Доорх дулааны зураг дээрээс харж байгаачлан алткойны зах зээлийн дийлэнх нь уналттай байна. 

XRP, TRX, LINK, UNI, BNB, ETH, MATIC бага зэргийн уналтыг харуулсан бөгөөд ихэвчлэн улаанаар 0.1%-1% хооронд хэлбэлзэж байна.

Нөгөөтэйгүүр, SOL, ADA, AVAX, SHIB, DOGE гэх мэт алткойнууд ногооноор 0.1% -иас 2% хооронд арилжаалагдаж, бага зэрэг ашиг олж чадсан.