Монголын анхны крипто мэдээний сайт

BTC/USDT үнийн таамаглал

2024-09-16


Биткойны ханш 9-р сарын 13-нд 50 хоногийн энгийн хөдөлгөөнт дунджаас (59,693 доллар) дээгүүр хаагдсан нь биткойн 55,724 доллар дээр хүчтэй дэмжлэг авсныг харуулж байна. 

BTC daily chart


Ханш 20 хоногийн EMA-с ($58,461) дээшилж эхэлсэн бөгөөд харьцангуй хүч чадлын индекс (RSI) эерэг бүсэд байгаа нь худалдан авагчид илүү байгааг харуулж байна. Хэрэв үнэ МА түвшинд дэмжлэг авбал BTC / USDT хос 65,000 доллар, дараа нь 70,000 доллар хүртэл өсөх магадлалтай.

Хэрэв үнэ огцом буурч, 20 хоногийн EMA-аас доогуур байвал энэ таамаглал нь үгүйсгэгдэнэ.

Түүнчлэн 4 цагийн графикаас харахад баавгайнууд 61,200 ам.долларын ойролцоо сэргэлтийг зогсоохыг оролдож байна. Хэрэв үнэ буурч, 20-EMA-аас доош задарвал энэ нь хөрөнгө оруудагчид бууж өгсөн гэж үзэх болно. Энэ нь үнийг 50-SMA, дараа нь 55,724 доллар хүртэл бууруулж магадгүй юм.

BTC 4h chart

Эсрэгээр, хэрэв үнэ нь 20-EMA-аас өсөх юм бол энэ нь бага зэргийн уналт бүрийг худалдан авч байна гэсэн дохио болно. Энэ нь 61,200 доллараас дээш өсөх замйг засах бөгөөд BTC дараа нь 65,000 доллар хүртэл өсөх боломжтой болох юм.