Монголын анхны крипто мэдээний сайт

Цаг үеийн мэдээ: BTC 60k хүрч өслөө

2024-09-18


Есдүгээр сарын 18-нд зээлийн хүүг 50 суурь нэгжээр бууруулах боломжтой талаар шинжээчид жиргэж эхэлснээр S&P 500 индекс 5,670-д хүрч бүх цаг үеийн шинэ үзүүлэлтэд хүрсэн ба үүий дараа крипто зах зээлийн сэргэлт эрчимжиж эхэлсэн.

Криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ сүүлийн 24 цагийн дотор ойролцоогоор 4%-иар өсч 2.1 их наяд долларт хүрсэн байна. Зах зээлийн үнэлгээний өсөлтөд Bitcoin болон Ether 5% ба 3.4% орчим өссөн байна.

Өнөөдрийн өсөлт нь АНУ-ын хөрөнгийн биржийн сэргэж эхэлснийг харуулж байна. S&P 500 индекс 5,670.81-д хүрч, бүх цаг үеийн дээд цэгтээ хүрсэн бөгөөд 2024 онд ойролцоогоор 20%-иар өсчээ. Энэ үзүүлэлт нь АНУ-ын хөрөнгийн биржид бүртгэлтэй томоохон компаниудын үнэлгээний өсөлтийн нөлөөг харуулж байна.