Монголын анхны крипто мэдээний сайт

Цаг үеийн мэдээ

2022-08-05


Биткойн долоо дахь өдрөө дараалан унаж, баасан гарагийг 1.6%-иар буурч, 22,400 ам.доллараар эхлүүлэв. ETH мөн 1.5%-иар буурсан байна.

Өчигдөр шөнө Coinbase бирж BlackRock-тэй түншилсэн талаар эерэг мэдээ гарч, илүү олон институциональ хөрөнгө оруулагчдад криптовалют руу мөнгө хуваарилах боломжийг олгохоор болов.

Зарим алдартай инфлүнсерүүд энэ мэдэгдэл нь зах зээлд илүү их нөлөө үзүүлэх ёстой гэж үзсэн. Digital Currency Group-ийн захирал Барри Силберт "Энэ мэдээнд BTC үнэ өөрчлөгдөөгүйд гайхаж байна. Маш том нөлөө үзүүлэх ёстой байсан" гэж бичжээ.

АНУ-ын зах зээл хаагдах үед ханшийн байдал:

Bitcoin (BTC): $22,523 -3.4%

ETH: $1,594 −3.2%

S&P 500 өдөр тутмын хаалт: 4,151.94 −0.1%

Алт: Трой унц тутамд $1,808 +2.8%

Арван жилийн Төрийн сангийн өгөөж: 2.68% −0.07