10-р сарын 8-нд Cardi B-ийн албан ёсны X хаяг нь муурны сэдэвт мемекойн болох WAP-ын сурталчилгааны нийтлэлийг хуваалцсан бөгөөд энэ нь “Wet Ass Pussy” гэсэн үгний товчлол юм. WAP-ийн бэлэг тэмдэг болох хөдөлгөөнт муурны видеог Cardi B шейр хийсэн бөгөөд үүнийг крипто судлаачид тэмдэглэжээ.
Блокчейн шинжээчид Wazz-ийн анхны мөрдөн байцаалтын явцад Cardi B-ийн хаягийн шейр хийсэн уг төсөл олон луйврын төсөлтэй холбоотой болохыг тогтоожээ. PeckShield фирм луйварчид Cardi B-ийн X хаягийг хакердсан гэж сэжиглэж байгаагаа мэдэгдэв.
BubbleMaps хэлж байгаагаар WAP нийлүүлэлтийн 60% нь нээлтийн үеэр багцлагдсан болохыг олж тогтоожээ. Түүгээр ч барахгүй төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 10 цагийн дотор 500,000 долларын үнэ бүхий жетон аль хэдийн зарагдсан болохыг тэмдэглэв.
Аливаа төсөлд хөрөнгө оруулахаасаа өмнө сайтар судлаж байхыг анхааруулъя.