Азийн тэргүүлэх эдийн засагтай орнуудын нэг Япон улс дахин криптовалютын АТМ машинтай боллоо. Тус улс урьд нь крипто АТМ-тэй байсан ч 2018 онд орон нутгийн биржийг хакердсаны дараа бүх АТМ-уудыг хаасан юм.
Сүүлийн хэдэн жилд дэлхий даяар криптовалютын АТМ-ийн тоо хурдацтай өсч байна. Одоогийн байдлаар маргаангүй тэргүүлэгч нь 34,000 орчим машинтай АНУ юм.
Япон крипто ертөнц рүү нэг алхам хийв
Японы эрх баригчид крипто АТМ-ыг
төдийлөн эсэргүүцдэггүй. 2018 онд баавгайн зах зээл болохоос өмнө тус улсад ийм машин маш олон
байсан. Гэсэн хэдий ч дижитал хөрөнгийн Coincheck платформыг хакердсан нь
тэдний байр суурийг өөрчилсөн юм. 2018 оны эхээр хакерууд тус бирж рүү халдаж, бараг 500 сая
долларын үнэ бүхий NEM зоосыг
хулгайлсан тул хууль тогтоогчдыг бүх криптовалютын АТМ-ыг хаахад
хүргэжээ.
Харин тэдний байр суурь саяхан
өөрчлөгдсөн ба орон нутгийн Gaia бирж Токио, Осака хотод АТМ суурилуулах аж.
Эхний ээлжинд эдгээр машинууд зах зээлийн үнэлгээгээр хамгийн том дөрвөн
дижитал хөрөнгийг дэмжих болно. Үүнд Bitcoin (BTC), Ether (ETH), Bitcoin Cash (BCH),
Litecoin (LTC) нар багтжээ.
Тус компани ойрын 12 сарын хугацаанд 50 крипто АТМ байрлуулахаар төлөвлөж байгаа бол ирэх гурван жилд тэдний тоог 130 хүртэл нэмэгдүүлнэ гэж тооцоолжээ.
Энэхүү машинуудаас Японы хэрэглэгчид нэг гүйлгээ бүрээс дээд тал нь 100,000 иен ($747) авах боломжтой бол 24 цагийн дээд хязгаар нь 300,000 иен ($2,240) байх болно. Энэ нь Gaia биржийн дагаж мөрдөхийг хүсч буй мөнгө угаахтай тэмцэх удирдамжийн нэг хэсэг юм.
Тус биржийн ерөнхийлөгч Мотохиро Огура энэ алхамыг онцолж, энэ нь дотоодын бирж тус улсад анх удаа криптовалютын АТМ суурилуулж байна гэж мэдэгджээ.