Монголын анхны крипто мэдээний сайт

Майкл Сэйлор албан тушаалаасаа буусны дараа MicroStrategy компанийн хувьцаа 15%-иар өсчээ

2022-08-05


MicroStrategy-ийн Гүйцэтгэх захирал асан Майкл Сэйлор албан тушаалаасаа татгалзаж, тус компанид өөр үүрэг гүйцэтгэхээр болсон. Тэрээр Удирдах зөвлөлийн Гүйцэтгэх даргаар ажиллах бөгөөд ялангуяа биткойныг сурталчлах чиглэлээр ажиллах болно гэдгээ зарласан. Энэ мэдээ MicroStrategy-ийн хувьцаанд эерэгээр нөлөөлж, мэдээг зарласнаас хойш хувьцааны ханш 48 цагийн дотор 15%-иар өссөн байна.

Энэ долоо хоногийн эхээр Америкийн бизнесийн корпораци болох MicroStrategy зарим дотоод өөрчлөлтүүд хийхээр болсноо олон нийтэд танилцуулсан. Компанийн ерөнхийлөгч, санхүүгийн захирал асан Фонг Ле шинэ гүйцэтгэх захирал болсон бол өмнөх захирал (Майкл Сэйлор) Гүйцэтгэх захирлын албыг хаших юм.

Ийнхүү албан тушаалаа өгснөөр Сэйлор үндсэн криптовалют дээр анхаарлаа төвлөрүүлэх цаг ихтэй байх болно гэж мэдэгджээ.

Сонирхолтой нь, энэхүү мэдээлэл нь MicroStrategy-ийн олон нийтэд арилжаалагддаг хувьцааны үнийг өсгөв. Хоёр хоногийн өмнө MSTR ойролцоогоор 280 доллараар арилжаалагдаж байсан бол өчигдөр шөнө 15%-иар өсөж, 320 доллар болжээ.

Bitcoin болон MicroStrategy нь гүн гүнзгий холбоотой. Тус компани нийт 4 тэрбум доллараар биткойн худалдаж авсан ба нэг зоосны дундаж үнэлгээ 30,664 доллар байна. Гэсэн хэдий өнөөдрийн үнийг авч үзвэл барагцаагаар 1 тэрбум долларын бодит бус алдагдалтай байгаа аж.

Сүүлийн хэдэн сарын хугацаанд MicroStrategy крипто зах зээлийн уналтаас болж зарим эзэмшилээ зарж магадгүй гэсэн цуу яриа гарч удаа дараа гарч байсан. Сэйлор харин цуу яриа гарах бүрт няцааж байсан юм.