Монголын анхны крипто мэдээний сайт

Цаг үеийн мэдээ

2022-06-21


Биткойн амралтын өдрүүдээр хэд хэдэн удаа уналтанд орсон ч даваа гарагт 20,000 ам.доллараас дээш гарав.

Зах зээлийн үнэлгээгээр хамгийн том криптовалют саяхан 20,600 ам.доллараар арилжаалагдаж байсан нь сүүлийн 24 цагийн хугацаанд бараг л тогтвортой байв. Зах зээл тогтворгүй хэвээр байгаа хэдий ч бүх дижитал хөрөнгийг шаналгаж буй эдийн засаг, геополитикын салбарын муу мэдээний үер түр зогссоны дараа ням гарагт биткойны ханш өссөн байна.

Зах зээлийн үнэлгээгээр хоёр дахь том крипто болох Ether нь даваа гарагт эргүүлэн авсан 1100 долларын ханш орчимд мөн тогтвортой байна. Бусад томоохон алткойнууд янз бүр байсан ба FTT 9%-иар өссөн бол XLM, XRP бага зэрэг буурсан. Tesla-г үндэслэгч Илон Маск "Dogecoin-ийг үргэлжлүүлэн дэмжинэ" гэж твиттер хуудсандаа бичсэний дараа DOGE өсөлттэй хэвээр байна.

АНУ зургадугаар сарын баярыг тэмдэглэж байгаа тул хөрөнгийн зах зээл хаагдаж, крипто арилжааны хэмжээ бага байсан. Бусад орны хөрөнгийн биржийн гол индексүүд Японы Nikkei индекс хэдэн хувиар буурсан боловч Хятад улс нэг болон таван жилийн зээлийн хүүгээ хэвээр үлдээсний дараа Хонг Конгийн Hang Seng бага зэрэг өсчээ.

Гэсэн хэдий ч хөрөнгө оруулагчид инфляци, геополитикийн хямрал, дэлхийн эдийн засгийн хямралын хэтийн төлөвт санаа зовсон хэвээр байна. ОХУ Украинд түрэмгийлснээс хойш үнэ нь огцом өссөн Brent маркийн нефтийн үнэ баррель нь 114 ам.долларт хүрч, он гарснаас хойш 46 гаруй хувиар өсчээ.

Оандагийн ахлах зах зээлийн шинжээч Крэйг Эрлам өнөөгийн зах зээлийн байдлын талаар хэлэхдээ "Ходлеруудын сэтгэл санаа үнэхээр сорилтод орж байгаа бөгөөд удах тусам тэдний урам хугарч магадгүй" гэв. 

Харгривс Лансдаун-ын Стритер "Хэдийгээр крипто өнгөрсөн хугацаанд хэт тогтворгүй байсан ч энэ уналтыг ойрын хугацаанд зогсоож чадахгүй байгаа ба криптогийн өвөл удаан үргэлжлэх төлөвтэй" гэж өөрийн байр сууриа илэрхийлэв.