BitMEX-ийн гүйцэтгэх захирал асан Артур Хэйс 2023 оны 1-р улирлын эцэс гэхэд Ethereum-ийг 5000 долларт хүрнэ гэж үзэж байна.
Түүний энэ таамаглал Холбооны Нөөц бодлогын хүү өсгөх тал дээр харьцангуй хүлээцтэй хандаж эхлэж, мөн Merge шинэчлэл амжилттай болно гэсэн хоёр хүлээлт дээр үндэслэсэн бөгөөд энэ нь хоёулаа хоёр дахь том криптовалютын үнийг өсгөх болно гэв.
Цаашилбал түүний тайлбарласнаар Ethereum 2022 оны үлдсэн хугацаанд биткойноос илүү их өсөлт үзүүлнэ.
Хэдийгээр ХНС-ийн пивот нь бүх хөрөнгийн үнэд нөлөө үзүүлэх магадлалтай ч, Merge нь Ethereum-ийн хувьд өвөрмөц үйл явдал бөгөөд түүний үзэж байгаагаар ETH-ийн үнэд гайхалтай хүчтэй нөлөө үзүүлэх болно гэв.
Merge бол сүлжээний зөвшилцлийн механизмыг PoW системээс PoS болгож, шилжүүлэх удаан хүлээсэн Ethereum-ийн шинэчлэл юм.
Шинэчлэлийн гол зорилго нь Ethereum-ийн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх боловч Ether-ийн нийлүүлэлтийн хэмжээг 90% бууруулах төлөвтэй байна. Хэйс уг шинэчлэл нь "Ethereum-ийн үнийг экспоненциалаар өсгөнө" гэж үзэж байна.