Монголын анхны крипто мэдээний сайт

Хакер халдлага болсон ч хөрөнгө оруулагчид Соланаг үргэлжлүүлэн ходл хийж байна

2022-08-06


Соланагийн баг саяхан болсон хакер халдлагын шалтгааныг олохыг хичээж байгаа ба SOL үнэ баасан гарагт хэсэгчлэн сэргэсэн байна. Пүрэв гарагт энэ асуудал Slope гар утасны түрийвчний програмаас үүдэлтэй гэж хэлсэн. Гэсэн хэдий ч энэ нь яг хэрхэн болсон талаарх нарийн ширийн зүйлийг одоог хүртэл шалгаж байна гэж Солана багийнхан хэлэв.

Түүнчлэн "Солана протокол эсвэл түүний криптограф эвдэрсэн гэх нотлох баримт байхгүй" гэж Соланагийн хөгжүүлэгчид онцлов.

Хакер халдлагын SOL-ийн үнэд үзүүлэх нөлөө

Үүний зэрэгцээ, Solana (SOL) ханшид саяхны халдлага тийм ч их нөлөөлөөгүй бололтой. Лхагва гарагт Соланаг хакердсан тухай мэдээ гарахад SOL 41 доллараас 38 доллар болж буурсан. Одоогийн байдлаар SOL токен 39.93 доллараар арилжаалагдаж байгаа нь сүүлийн 24 цагийн дотор 1.02%-иар өссөн гэж CoinMarketCap мэдээлэв. Гэсэн хэдий ч долоо хоногийн хэмжээнд үнэ ойролцоогоор 5.74%-иар буурсан байна.

Үүний зэрэгцээ криптовалютын хөрөнгө оруулагчид ойрын ирээдүйд Соланагийн талаар үнийн эерэг хандлагатай хэвээр байна. Алдарт арилжаач Ренди хэлэхдээ хэдийгээр хакер халдлага болсон хэдий ч Солана зооснуудаа хадгалсаар байх болно гэжээ.

Мөн алдартай крипто хөрөнгө оруулагч Сэм Банкман-Фрид Соланаг хамгийн дутуу үнэлэгдсэн төсөл гэж хэлсэн. Түүний хэлснээр хакердах ажиллагаа нь Соланагийн хувьд хаана засвар хийх шаардлагатай байгааг олж мэдэх гарц юм гэжээ.