Монголын анхны крипто мэдээний сайт

Чарлес Хоскинсоны 2021 оны 1-р сард 5000 доллараар худалдаж авсан ADA одоо хэдэн доллар болов?

2022-08-06


Cardano-г бүтээгч Чарльз Хоскинсоны хэлснээр түүний 2021 оны 1-р сард худалдаж авсан 5,000 долларын ADA нь одоо 6,750 долларын үнэтэй болсон гэдгийг онцолжээ. Учир нь нэгэн хэрэглэгч түүний 5000 долларын ADA зоос нь одоо 1,500 доллар болсон гэж маргаж байсан учир Чарлес ийнхүү хариулах шаардлагатай болсон аж.

Үүнтэй холбогдуулан Хоскинсон криптовалютын тогтворгүй байдлын талаар "Зах зээл өсөж, доошилдог" гэжээ.

Түүнчлэн Cardano-г үндэслэгч Чарльз Хоскинсоноос ADA-ийн гүйцэтгэлийн талаар асуухад криптовалютууд энэ жил баавгайн зах зээлд орсон гэж хариулсан байна.

2022 оны эхэн үеэс хойш зах зээлийн ханш буурч, ADA 2021 онд асар их өсөлтийнхөө дараа дараа энэ жил мэдэгдэхүйц доогуур гүйцэтгэлтэй байна. Тодруулбал, уг зоос 2021 оны 9-р сарын эхээр Алонзогийн шинэчлэл хийгдсний дараа хүрсэн дээд амжилтаасаа одоо 83.57%-иар доогуур байна.

Кардано долдугаар сард 47 сая гүйлгээ хийжээ

Кардано сангаас гинжин хэлхээний статистикийн сарын хураангуйг саяхан гаргасан. Үүнд уг сүлжээгээр хийсэн гүйлгээ 4.90%-иар нэмэгдэж, 47 сая болсныг дурьджээ. 

Мөн Cardano түрийвчний тоо албан ёсоор 3.5 саяд хүрсэн байна.

Үүнээс гадна дижитал хөрөнгийн Sygnum банк нь хувьцааны багцаа өргөжүүлж, зах зээлийн үнэлгээгээр 8 дахь том криптовалют болох ADA-г оруулсан талаар бид урьд нь мэдээллэсэн.