Монголын анхны крипто мэдээний сайт

Британийн Оксфорд сити хөлбөмбөгийн клуб биткойныг төлбөрийн сонголтондоо нэмлээ

2022-08-07


Их Британийн хамгийн эртний хөлбөмбөгийн клубуудын нэг болох Оксфорд сити хөгжөөн дэмжигчиддээ тоглолтын тасалбар, хоол хүнс, ундаа зэргийн төлбөрийн сонголтонд биткойныг нэмжээ.

Олон жилийн туршид хөлбөмбөгийн салбар нь крипто ертөнцтэй нягт харилцаатай байж ирсэн. Неймар, Дэвид Бекхэм, Андрес Иньеста, Роналдиньо зэрэг алдартай тоглогчид энэ салбарыг дэмждэгээ илэрхийлсэн бол Оксфорд Сити бусад клубуудын нэгэн адил төлбөр тооцооны хэрэгсэл болгон дижитал валютыг хүлээн зөвшөөрчээ.

BBC-ийн мэдээлснээр, Оксфорд сити баг CoinCorner крипто платформтой хамтран ажиллаж, тоглолтын тасалбар, хоол хүнс, ундааг биткойноор худалдан авах боломжийг олгосон хамгийн сүүлийн үеийн хөлбөмбөгийн баг болов.

Энэ бямба гаригт клуб өөрийн талбай болох Корт Плэйс Фарм дээр Истборн Боротой тоглох үед энэ алхам шууд хэрэгжих төлөвтэй байна. Мөн CoinCorner компанийн лого нь тоглогчдын цамцны ар талд байхаар аж.

Оксфорд ситигийн захирал Жастин Меррит биткойн гэх мэт шинэлэг санаачилгыг хүлээн авах нь багийн хувьд амин чухал бөгөөд урт хугацааны стратегийн хэрэгжилтийн биелэлт гэдгийг тэмдэглэв.

Хүмүүс манай шинэ технологид хамрагдах нь заавал шаардлагагүй ч биткойноор төлбөр төлөх нь Английн хөлбөмбөгийн шинэ норматив үзэгдэл болно гэдэгт бид итгэж байна гэж Меррит хэлэв.