Монголын анхны крипто мэдээний сайт

SHIB нь хамгийн том 100 ETH халимны эзэмшдэг шилдэг зоос болов

2022-08-07


Хоёр дахь том меме криптовалют Шиба Ину нь Ethereum сүлжээний шилдэг 100 халимны эзэмшдэг ам.доллартай тэнцэх хэмжээний хамгийн том хөрөнгө хэвээр байна.

Гэсэн хэдий ч уг токен нь хамгийн их арилжаалагддаг токенуудын тэргүүн байрлалаас буурчээ.  Тодруулбал ALCX токен нь Шиба Инуг хэдэн цагийн өмнө гүйцэж, хамгийн их арилжаалагдсан токен болсон байна.

Сонирхуулхад, Alchemix нь CoinMarketCap-аас харахад 385-д бичигдэж, 35.47 доллараар арилжаалагдаж байгаа аж.

Түүнчлэн өнөөдөр халимнууд 510,300,966 долларын үнэтэй Шиба Инуг ходл хийж байна. Мөн меме токен нь 0.00001215 доллараар арилжаалагдаж байна.