Монголын анхны крипто мэдээний сайт

Энэ долоо хоногийн онцлох 5 криптовалют

2022-08-08


8-р сарын 5-ны өдрийн АНУ-ын ажлын байрны мэдээлэл зах зээлийн хүлээлтээс дээгүүр гарсан нь инфляци буурахгүй байгааг харуулж байна. Уг тайлан гарсны дараа 9-р сард Холбооны нөөцийн сан хүүгээ 75 суурь пунктээр өсөх магадлал 68% болж өссөн гэж CME группын шинжээчид мэдэгджээ.

Гэсэн хэдий ч Fundstrat Global Advisors-ийн шинжээчид өөр байр суурьтай байна. Тэд хэлэхдээ хамгийн сүүлд ХНС хүүгээ өсгөхөөс өмнө S&P 500 индекс ёроолоо олсон гэв. Тиймээс S&P 500 оны хоёрдугаар хагаст 4,800 хүртэл хүчтэй өсөлт үзүүлнэ гэж пүүс таамаглаж байна. S&P 500 индекс нь крипто зах зээлтэй хамгийн их хамааралтай байдаг билээ.

Хөрөнгийн зах зээл болон криптовалютын зах зээл хоорондын нягт уялдаа холбоо хэвээр байвал крипто зах зээл дагаад сэргэж магадгүй юм. 8-р сарын 5-нд гинжин хэлхээний хяналтын үзүүлэлтүүдээс дүгнэн нэгэн твиттерийн шинжээч хэлэхдээ, хэрвээ BTC 25,000 доллараас дээш өсвөл 26,000-аас 28,000 доллар хүрч чадна гэв.

Түүнчлэн уг шинжээчийн үзэж байгаагаар FLOW, THETA, QNT, MKR гэх алткоинууд нь биткойныг 24600 ам.долларын хатуу эсэргүүцлийг давсан тохиолдолд өсөх боломжтой гэж үзжээ.