Монголын анхны крипто мэдээний сайт

Хонконгийн хөрөнгө оруулагчид 2022 онд крипто луйварт 50 сая доллар алджээ

2022-08-08


Криптовалютын луйвар нь 2022 оны эхний хагаст Хонконгт хамгийн түгээмэл кибер гэмт хэргийн нэг болсон ба бүх гэмт хэргийн 25% нь дижитал хөрөнгөтэй холбоотой байжээ.

Ийм олон тооны залилан гаарсан нь Хонконгийн олон оршин суугчид криптовалютыг сонирхож байгаатай холбон тайлбарлаж болно. Саяхны судалгаагаар тус мужийг дэлхийн хамгийн криптод бэлэн улс гэж ангилжээ.

Крипто луйвар 2021 оны эхэн хагасаас 105% өссөн

South China Morning Post сонинд мэдээлснээр, энэ оны нэгдүгээр сарын эхнээс зургадугаар сарын сүүлч хүртэл Хонконгод 10,613 кибер халдлага гарсан байна. 798 нь криптовалюттай холбоотой залилангийн схемүүд байсан нь 2021 оны мөн үетэй харьцуулахад 105%-иар өссөн үзүүлэлт болжээ.

Луйварчид Хонконгт төвтэй дижитал хөрөнгийн пүүсүүд болон хувь хүмүүсээс 387.9 сая хонконг долларыг (ойролцоогоор 50 сая доллар) залилж чадсан нь 2021 оны 1-р улиралд хулгайлагдсан 21 сая доллартай харьцуулахад мэдэгдэхүйц өсөлт юм.

Түүнчлэн Хонг Конгийн цагдаа нар дижитал хөрөнгөтэй холбоотой залилан мэхлэх гэмт хэрэг нь 2022 оны эхний хагаст тус улсын хамгийн том гурван залилангийн нэг болохыг тогтоожээ. Нөгөө хоёр нь ажил санал болгох луйвар, онлайн худалдааны луйврын үйл ажиллагаа байсан аж.